Солонгос хэлний боловсролын төв нь мэргэжлийн чадварлаг багш нартай ба системтэй, өндөр түвшний Солонгос хэлний сургалтыг явуулдаг.  Зөвхөн Солонгос хэлний бэлтгэлээс гадна төртэй хамталсан олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж, гадаадын иргэнээр зогсохгүй Солонгос улсад оршин сууж буй гадаадын иргэнд бодит хэрэглээний Солонгос хэлийг хэвшүүлэн Солонгосын соёлыг суралцаж болох сургалтын хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм.

Солонгос хэлний боловсролын төвийн танилцуулга

  • Боловсролын яамны "Глокал их сургууль 30" хөтөлбөрт шалгарсан.

  • 9 Бүрэлдэхүүн сургууль, 60 мэргэжил, 6 магистр, докторын сургууль.

  • Гадаад оюутнуудад зориулсан дотуур байртай.

  • Жилд 6 удаагын Топик шалгалт.

    Хичээллэх хугацаа

  • 1 жилд 4 улирал хичээлэлнэ

  • 1 улирал 10 долоо хоног нийт 200 цагаар хичээлэлдэг

  Soonchunhyang их сургууль нь эрдэм шинжилгээний болон оюутны амьдралыг дэмжих зориулалттай орчин үеийн, тохилог кампустай. Хотхон нь байгальд хүрээлэгдсэн тул амар тайван, аюулгүй орчинд суралцах боломжтой.

Эрдмийн байр: Орчин үеийн технологиор тоноглогдсон анги танхим, лекцийн танхим, судалгааны лаборатори, номын сангууд.

Дотуур байр: Олон улсын оюутнуудад зориулсан “Global Village” зэрэг оюутны хотхонд байрлах олон нийтийн танхимууд. Өрөөнүүд нь цэвэрхэн, аюулгүй, дундын амьдрах орон зайтай.

Оюутны үйлчилгээ: Цайны газар, дэлгүүр, сургалтын танхим, фитнесс төв, кампусын WiFi.

Эмнэлгийн тусламж: кампус доторх эрүүл мэндийн үйлчилгээ, Сүнчунхян их сургуулийн эмнэлэгт хандах боломжтой.

Спорт, амралт: Биеийн тамирын заал, спортын талбай, клубын үйл ажиллагаа явуулах талбай.

Үндсэн байгууламжууд

Хүртээмжтэй байдал

Тус кампус нь Синчан өртөөний ойролцоо байрладаг тул Сөүл болон бусад томоохон хотууд руу галт тэргээр зорчиход хялбар байдаг.

Хөтөлбөр

Солонгос хэлний хичээл
Солонгосын соёлын туршлага

Улирал бүрт 1-2 удаа соёлын хичээл, баяр наадам зохион байгууллагддаг ба аялал жуулчлалын газруудар зочилж, тоглолт үздэг. Мөн дүн, бичгийн чадвар, оролцоогоор өрсөлдөж төрөл бүрийн Соёл танилцуулах хөтөлбөр тэмцээн зохион байгуулагддаг

Солонгос хэлний түвшин тогтоох ТОПИК шалгалт нь жилд 6 удаа явагддаг ба сурагчдыг автобусаар үнэгүй хүргэж үйлчилдэг.
Топик шалгалтанд зохиулсан тусгай хичээл 14-21 хоног явагддаг.

ТОПИК шалгалт

Тус сургуулиас бэлтгэсэн хичээлийн ном хөтөлбөрөөр 7 хоног бүр 1-5 дахь өдөр 8 цагаар хичээлэлдэг. Мөн өөрийн хэлний түвшний хэрэгцээнээс хамаарч 1 - 6-р түвшин хүртэл хичээллэнэ.

Утас +976 93116622, 93000025